Нийгэм
2021.07.08 14:48
1648
Бөх, сур, морин уралдааны хугацааг өөрчлөөд "хийх боломжтой" гэв
Соёлын биет бус өв болсон НААДМЫГ ёсчлох нь ЗҮЙТЭЙ гэж үзэн Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн ҮАБЗ-д өнөөдөр /2021.07.08/  шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгууллаа.

Тэдний зүгээс соёлын биет бус өв наадмыг ёсчилсон байдлаар, нэгэнт бэлтгэлээ хангасан бөх, уяач, харваачдын нөхцөл байдлыг харж байгаад хийх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлж байгаагаа хэллээ. 

Тэд шаардлагынхаа хариуг өнөөдөр /2021.07.08/ 15:00 цагаас өмнө авна гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд хэрэв хүлээн авахгүй, татгалзсан хариу өгвөл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ хэллээ. Тус холбооныхонтой Нэхүүл хөдөлгөөн, Босоо хөх Монгол бүлгэм нэгдсэн. Наадмыг 7-р сарын 11-нд заавал хий гээгүй. Бөх, сур, морин уралдааны хугацааг өөрчлөөд хийх боломжтой гэдгийг мөн хэллээ.