Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.07.08 18:41
5862
ЯЛЗРАЛ: Ажлаасаа халагдсан ЯТТ-ийн дарга С.Ариунболд албан тушаалаа өгөхгүй гүрийж байна

Хэдхэн хоногийн өмнө эмнэлгийн үүдэнд очсон ч тусламж авч чадалгүй, харамсалтайгаар цэл залуухан 35 настай иргэн эмнэлгийн хайс түшээд нас барсан. Түүний сүүлийн амьсгалаа хураах үеийн зураг цахим орчинд тарснаар иргэд, цаг алдалгүй авран хамгаалах ёстой Яаралтай Түргэн Тусламжийн төвийнхөнд хариуцлага тооцохыг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардсан байдаг. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын харъяанд үйл ажиллагаа явуулдаг НЭМГ-ын ЯТТ-ийн дарга С.Ариунболдыг үүрэгт ажлаас нь энэ сарын 5-ны өдрөөр тасалбар болгож чөлөөлсөн.

Гэтэл ЯТТ-ийн дарга С.Ариунболд Хотын даргын гаргасан тус шийдвэрийг үл тоон, хүний амины үнэтэй албан тушаалдаа шигдсээр буцаж очихоор дээгүүр танил талаараа хөөцөлдөж байгаа аж.  Хотын дарга Д.Сумъяабазараа та энэ мэт наад захын эмчийн ёс зүйг уландаа гишгэсэн, албан тушаал сандал суудалтайгаа ичгүүргүйгээр зууралддаг этгээдээс салах цаг болсон.

Мөн өмнө нь түүнийг буяны компаниудтай үгсэн хуйвалдан шарил зөөх шинэ бизнесээ цэцэглүүлээд байгаа талаар албан ёсны хэвлэл, мэдээллээр цацагдаж байсан. Тэрээр хүний амь нас эрсэдхээс сэргийлж ажиллах биш, өөрийн ашиг сонирхлын үүднээс дахин албан тушаалаа хашихаар зэхэж байгааг хамт ажиллдаг нөхөд нь андахгүй.

С.Ариунболд халагдах тушаалтайгаа танилцаж амжилгүй даргын ажилдаа эргэн томилогдсон асуудал нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хүнд суртал, ялзралыг тод томруунаар харуулаад буй юм.