Нийгэм
2021.07.09 17:24
5184
Зах, худалдааны төвүүд маргааш АЖИЛЛААД 11-нээс амарна

Маргаашаас буюу долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-ний Бямба гарагт ажиллана. 

Томоохон зах, худалдааны төвүүдийн наадмын өдрүүдэд амрах хуваарийг хүргэж байна. 

Бөмбөгөр худалдааны төв:

- Долдугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

- Долдугаар сарын 11-17-ны өдрүүдэд амрах бөгөөд долдугаар сарын 18-наас эхлэн энгийн хуваарийн дагуу ажиллана.

Сандэй плаза:

- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна.

Шөнийн худалдааны төв:

- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.

 - Долдугаар сарын 11-нээс эхэлж амрах бөгөөд хэд хоног амрах талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа.

Нарантуул худалдааны төв:

- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.

- Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.

Баялаг-Ундраа төв:

- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.

- Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.

Хархорин худалдааны төв:

- Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна. Долдугаар сарын 16-наас энгийн хуваарийн дагуу ажиллана.