Нийгэм
2021.07.13 09:22
3615
Бүх нийтийн амралт энэ долоо хоногийн Ням гарагт дуусна



Засгийн газрын шийдвэрээр Үндэсний Их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй ч  бүх нийтээрээ ес хоног амрах эрхийг хэвээр үлдээсэн. Харин энэ долоо хоногийн Баасан гараг буюу 2021.07.16-ны ажлын өдрийг долдугаар сарын 24-ний Бямба гаригт шилжүүлэхээр зохион байгуулсан. Иймд бүх нийтийн  амралт энэ долоо хоногийн Ням гарагт дуусч, харин ирэх Бямба гарагт буюу 07-р сарын 24-нд бүх нийтээрээ ажиллана.