Эрүүл мэнд
2021.07.15 11:12
4105
ЭМЯ: Шинээр 1439 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барлаа

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА /2021.07.15/ 

Шинээр 1439 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 143,128 боллоо. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын

- 855 нь нийслэл Улаанбаатарт

- 584 нь орон нутагт бүртгэгдсэн бол сүүлийн 24 цагт 3347 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарлаа.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,862 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 19,004 хүн гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг авч үзвэл:

- Хөнгөн - 6389,

- Хүндэвтэр- 3230

- Хүнд – 1030

- Маш хүнд - 213 хүн байна.