Засгийн газар
2021.07.15 11:33
1638
Унгар улс манай улсад 33 ширхэг амьсгалын аппарат бэлэглэнэ


Унгар улсад суугаа элчин сайд З.Батбаяр "Унгар улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Элчин сайдын хүсэлтээр Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэх тухай шийдвэрийг гаргалаа.

Аймаг бүрийн эмнэлэгт 1, дүүрэг бүрийн эмнэлэгт 1, бусад эмнэлэгт 3 гэж тооцоолсны дагуу 33 ширхэг LH8800 загварын амьсгалын аппарат тун удахгүй Монгол улсад ирнэ" гэдгийг хэллээ.

Нэг бүр нь 45000-50000 орчим еврогийн үнэтэй амьсгалын аппарат нь маш сайн загвар төдийгүй, өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой. Монгол улсад 2 долоо хоногийн дараа авчрахаар ярилцаж байгаа бөгөөд эдгэжр аппаратууд (33х50000= 1650000 евро) ойролцоогоор 4,6 тэрбум төгрөгний үнэтэй юм байна.