Нийгэм
2021.07.15 15:12
3023
Замын-Үүд боомт маргаашаас ажиллана

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар  шинэ ажлын хэсгийг томилон ажилуулаад байгаа.

Замын-Үүд дэх шинээр тнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байгаа бол Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 авто машиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргаад байна. 

Баяр наадмын амралтын эдгээр өдрүүдэд хил хаагдсан байгаа ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлсэн. Тэгвэл маргаашаас хил нээгдэж, Замын-Үүд боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.