Засгийн газар
2021.07.15 15:34
7877
МАРГААШ ЗГ ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАНА
May be an image of 1 person
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдсэн. Тэрээр маргааш буюу 2021 оны 07-р сарын 16-ны баасан гарагт Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж, Авлигын эсрэг комисс байгуулахаар болсон. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна" гэдгийг онцолсон.
Тэрээр Замын-Үүдийн ачаа барааны бөөгнөрөлийн асуудлаар Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгч нарыг Замын-Үүдэд томилон ажилуулаад байгаа билээ.