Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.07.16 10:55
7906
Эмийн сангуудад эмийн бүртгэлээс зөрүүтэй эм худалдаалж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Ханиад, томууны эсрэг үйлдэлтэй Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй БНХАУ- ын Юлинг үйлдвэрийн “Лянхуа Чинвен” эмийг худалдаалах тохиолдол илэрчээ. Иймээс иргэд олон нийтийг худалдаж авахгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.