Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2021.07.16 11:20
4035
1364 тохиолдол шинээр бүртгэгдэж, 9 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.16) мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавирусийн 1364 тохиолдол шинээр батлагдаж, 9 хүн нас барлаа. Батлагдсан халдварын 769 нь Улаанбаатар хотод, 595 нь орон нутагт бүртгэгджээ. Харин 3730 иргэн бүрэн эмчлэгдсэнээр нийт эдгэрэлт 121953 болж байна. Ингэснээр манай улсын нийт коронавирусийн батлагдсан тохиолдол 144492, нийт нас баралт 716 боллоо.  

Өнөөдрийн байдлаар 10613 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтанд 19040 иргэн эмчлүүлж байна.  Үүнээс  6286 нь хөнгөн, 3078 нь хүндэвтэр, 1029 нь хүнд, 220 хүний биеийн байдал маш хүнд байна. 

Монгол Улсын хэмжээнд 2.1 сая хүн буюу 64.7 хувь нь вакцины нэгдүгээр тун, 1.8 сая буюу 55.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.