Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 14-ний өдөр “Шиньжяны үндэстнүүдийн тэгш эрхийн баталгаа” хэмээх цагаан ном нийтлэв.
Цагаан номд тэмдэглэхдээ, 70 гаруй жилийн турш ХКН болон Хятадын засгийн газар “Ард түмнээр төв болгосон” хүний эрхийн үзэл баримтлалаар оршин амьдрах эрх, хөгжлийн эрхийг тэргүүний хүний үндсэн эрх болгож, хүний эрхийн нийтлэг зарчмыг Хятад улсын бодит байдалтай уялдуулан, Шиньжяны засаглалын бодлогыг тасралтгүй баяжуулан хөгжүүлж, хуулийг мөрдөн, эв санаа нэгтэйгээр Шиньжяныг хөгжүүлж, тогтвортой байдлыг нь хамгаалсаар ирсэн бөгөөд соёлыг нь хүндэтгэн хамгаалж, ардын амьдралыг чинээлэгжүүлэн, урт хугацааны бүтээн байгуулалт хийж, Шиньжяны хүний эрхийн үйлсийг шинэ хөгжил дэвшилд хүргэсэн байна гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, Шиньжян “Ард түмнээр төв болгосон” хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөн, нийгэм эдийн засаг эрчтэй хөгжиж, иргэдийн амьжиргааны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна, үндэстнүүд хөгжлийн тэгш эрхтэй байж, хамтаар хөгжиж, жаргалтай амьдарлаа хамтаар байгуулж, эдийн засгийн эрхийг үр дүнтэй батлав гэжээ.
Цагаан номд: БНХАУ байгуулагдсанаас хойш Шиньжяны олон үндэстний ард түмэн хамтаар зүтгэж, эдийн засгийн гайхалтай хөгжлийг бий болгож, хэт ядуу байснаасаа иж бүрэн чинээлэг нийгмийг бий болгож, хөдөө аж ахуйн шинэчлэл эрчтэй хөгжин, аж үйлдвэр нь мэдээлэлжүүлэлт, дижиталчилал, ухаалаг хөгжлийг цогц бүрдүүлж, үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр улам л нэмэгдсээр байна гэжээ.
Цагаан номд: Төв засгийн газар болон Шиньжянг туслах үүрэгтэй муж хотуудын хүчтэй дэмжлэгээр Шиньжян ядуурлыг бууруулахын тулд аж үйлдвэр, ажлын байр, боловсрол, эрүүл мэнд, хөдөө орон нутгийн байр орон сууц, нүүлгэн шилжүүлэх зэрэг олон салбарт цогц арга хэмжээ авч, Шиньжяны хөдөө орон нутгийн бүх иргэдийг чинээлэг амьдралтай болгов гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, Шиньжян дэх үндэстнүүд хүн амын тоо, түүхэн замнал, хөгжлийн түвшин, ёс заншлын ялгаа зөрөөнөөс үл хамааран, бүгд тэгш эрхтэй бөгөөд улс орон, орон нутгийн үйл хэрэгт хамтаар оролцож, анхан шатны ардчиллын эрхээ хэрэгжүүлдэг гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, Шиньжянд хууль ёсны хэрэгжилтийг баталгаажуулж, хууль бус үйлдлийг хориглон, хэт даврагч бүлэлгийг хязгаарлан зогсоож, гэмт хэрэгт цохилт өгөх зарчмыг мөрдөн, шашин шүтлэг чөлөөтэй бодлогыг бүх талаар тууштай хэрэгжүүлж, шашин шүтлэгийн хэвийн үйл ажиллагааг хуулийн дагуу хамгаалан, иргэдийн шашин шүтлэгийн чөлөөтэй эрхийг үр дүнтэй баталгаажуулж байгаа гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, Шиньжяд иргэд шашин шүтэх эсэх, ямар шашин шүтлэгтэй байх зэрэг нь чөлөөтэй бөгөөд шашны ном судрыг олон төрлийн үг хэл үсэг бичгээр хэвлэн тарааж байдаг. Үүний зэрэгцээ мөргөлийн газрын дэд бүтцийг сэлбэн засаж нөхцөл боломжийг нь сайжруулсаар байгаа гэжээ.