Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.07.17 20:06
1898
Замын хөдөлгөөний дүрэм бол АМЬДРАЛЫН ДҮРЭМ юм

Үйлдэгдэж болзошгүй зам тээврийн осол хэргээс ирээдүй үеэ хамгаалах зорилгоор Цагдаагийн байгууллагаас  “Ирээдүйгээ хамгаалъя” аяныг энэ сарын 1-нээс эхлэн  зохион байгуулж байна. Аянд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, олны танил эрхмүүд нэгдэж иргэд олон нийтэд уриалга дэвшүүлсээр байгаа билээ. Ирээдүй хойч үеэ болзошгүй эрсдэлээс хамгаалж тус аянд нэгдэж хариуцлагатай байхыг уриалж байна. Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон байна. 2020 оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхэд амиа алджээ.

 Иймээс жолооч та сонор сэрэмжтэй байж, замын хөдөлгөөнд соёлтой оролцон, ирээдүй болсон үр хүүхдээ болзошгүй аюулд өртөхөөс сэрэмжлэхийг уриалж байна. 

Замын хөдөлгөөний дүрэм бол АМЬДРАЛЫН ДҮРЭМ ЮМ.