Улсын Дээд шүүх өчигдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс гаргасан түүнийг хоёр жил зургаан сар буюу 2.5 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хязгаарлах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болголоо.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Анхан шатны шүүх хоёр жил зургаан сар хорих ялаар шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилийн хугацаанд хасаж, давж заалдах шатны шүүхээс түүнийг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг зургаан жилээр хасах шийдвэрийг гаргаад байсан.