Эрүүл мэнд
2021.07.20 16:08
10477
С.ЭНХБОЛД: 14 СОРЬЦЫН 1 ТОХИОЛДОЛД, ГАДААД РУУ ЯВУУЛСАН СОРЬЦООС ДЕЛТА ХУВИЛБАР ИЛЭРЛЭЭ

Засгийн газрын ӨНӨӨДРИЙН /2021.07.20/ ээлжит бус хурлын шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, ЭМ-ийн сайд С.Энхболд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар танилцууллаа. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирус халдварын талаарх мэдээллийг өглөө. 

С.Энхболд: Сүүлийн нэг сард халдварын тархалт харьцангуй тогтвортой байна. Энэ сарын эхээр хийсэн шинжилгээний сорьцын дүн гарч 14 сорьцод 1 нэг тохиолдол дельта вирус илэрсэн бол мөн гаднын улсууд рүү илгээсэн сорьцуудаас дельта хувилбар илэрлээ.

Япон улс руу 200, АНУ руу мөн тооны сорьц илгээгээд байгаа бол энэ долоо хоногт эдгээр сорьц баталгаажихыг хэллээ. 

ӨНөөдрийн байдлаар Дельта вирус дэлхийн 114 оронд тархаад байгаа бол манай улс өнгөрсөн тавдугаар сарын 3-нд делта вирусын анхны тохиолдлыг бүртгэж байсан ч өнөөдөр нийт гурван дельта хувилбар бүртгэгдээд байна.

 Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, вакцинжуулалтад хамрагдаж чадаагүй бол яаралтай вакциндаа хамрагдахыг уриалж байна. Учир нь дельта вирус нь илүү хурдан тархдаг мөн өвчтөний биеийн байдлыг илүү хурдан хүндрүүлдэг онцлогтой. Энэ төрлийн вирусний халдвар авсан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь илүү түгээмэл" гэдгийг ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээллээ.