Нийгэм
2021.07.20 16:21
1618
Оросын Чилябискийн нисэх буудалд саатаад байгаа зорчигчдыг МИАТ-ын онгоц Турк улсад хүргэж өгнө

Өчигдөр /2021.07.19/ өглөө 7 цагт Туркийн Анатальяа чиглэлд ниссэн Аеро Монголиа компанийн нисэх онгоц Оросын Челябинскийн нисэх буудалд шатахуун хийж байх үед нь нисэх буудлын шаттай машин арын хэсгийг мөргөсөний улмаас  12 см орчим цууралт үүссэн тул аюулгүй байдлын үүднээс цаашаа нисэх боломжгүй болжээ. 

Тус онгоцонд зорчиж явсан 140 гаруй зорчигч ямар ч үйлчилгээ байхгүй хуучин нисэх буудалд 11 цаг холбогдох байгууллагуудын мэдээллийг хүлээгээд байсан бөгөөд Ковидтой холбоотойгоор нисэх буудлын хүлээлгийн танхимаас хааш нь ч явуулахгүй байсан.

Тэгвэл тус онгоцны аюулгүй байдлыг хангах үүднээс 131 зорчигчийг буулгаж, онгоцыг иж бүрэн техникийн үзлэгт оруулж, хяналт шалгалтыг хийх хүртэл тухайн хэсэгт байлгахаар боллоо.

Оросын Чилябискийн нисэх буудалд саатаад байгаа зорчигчдыг авахаар өнөөдөр /2021.07.20/ 16:00 цагт МИАТ-ын онгоц хөөрч, тухайн зорчигчдыг Туркийн Антальяд хүргэж өгөхөөр боллоо.