Нийгэм
2021.07.21 11:52
1435
Эхний хагас жилийн байдлаар нохойд хазуулсан 1421 хүн ГССҮТ-д ханджээ



2021 оны эхний хагас жилийн байдлаар нохойд хазуулсан 1421 хүн ГССҮТ-д ханджээ. Үүнээс 836 нь эрэгтэй бол 585 нь эмэгтэй хүн байна.

Харин 5-9 насны 266 хүүхэд хамгийн их нохойд хазуулжээ. Нохойд хазуулсан иргэд өвдөг болон шилбэндээ гэмтэл их авсан тул иргэд анхаарал сэрэмжтэй байж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Мөн нохой дайрсан үед тайван байж, нүд рүү нь харж, харц тулгарахгүй байх, нохойгоо салхилуулахдаа хошуувч зүүх, гэр хорооллын айл өрх хашааны хаалган дээрээ нохойтой гэх анхааруулгыг байршуулах хэрэгтэйг ГССҮТ-өөс сэрэмжлүүлж байна.