ETV HD телевизийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Ганбилэгийг телевизийн уран бүтээлч, ажиллагсдын 100 хувийн саналаар томиллоо.
О.Ганбилэг нь 2013 оноос эхлэн ETV HD телевизийн маркетингийн менежерээр ажиллахдаа Масс агентлаг болон ETV HD телевизээс хэрэгжүүлсэн олон улсын болоод дотоодын контент, төсөл хөтөлбөрүүд дээр амжилттай ажиллаж байсан туршлагатай юм. Гүйцэтгэх захирлыг тэрээр энэ он дуустал гүйцэтгэх юм.
Төгссөн сургууль:
Ажлын туршлага:
ETV HD телевизийн мэдээний албаны даргаар ДАШМЯГМАР овогтой АЛТАНХҮҮ-г томиллоо
Д.Алтанхүү нь 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл телевизийн салбарт мэргэжлийн өндөр ёс зүйтэйгээр улс төрийн мэдээ сурвалжлага, тойм хөтөлбөр, чөлөөт нэвтрүүлэг зэргийг гүйцэтгэж өндөр бүтээмжтэй ажиллаж ирсэн чадварлаг сэтгүүлч юм.
Шинээр томилогдсон удирдлагуудын цаашдын ажилд нь амжилт хүсье.
Шинэ удирдлагатай болсон ETV HD телевизийн хамт олон дараагийн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ханцуй шамлан оржээ. Энэ сарын 23-нд нээлтээ хийх Токио-2020 зуны олимпын наадмыг ETV HD телевиз нь шууд дамжуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Токио 2020 олимпыг эдгээр 13 өргөн нэвтрүүлгийн телевиз шууд дамжуулна. Үүн дотроос ETV HD телевиз нь чөлөөт бөх, гольф, воллейбол, усанд сэлэлт зэрэг тэмцээнийг хуваарийн дагуу шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ.