Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2021.07.21 17:43
1966
Чанаргүй зээл нийт өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлж байна

Оны эхний 6 сарын байдлаар ААН байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өсчээ.Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.5 их наяд төгрөг нь иргэдэд хамааралтай. Харин хэвийн зээлийн өрийн үлдэг зургадугаар сарын эцэст 16 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өссөн. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл зургадугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 183 тэрбум төгрөгөөр өссөн.Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургаадугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 37.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлж байна.