Эрүүл мэнд
2021.07.22 09:40
858
Манай улс 92,490 тун Pfizer/Biontech вакцин хүлээн авлаа

Өчигдөр буюу долдугаар сарын 21-нд 92,490 тун Pfizer/Biontech вакцин манай улсад орж ирлээ. Ингэснээр манай улс Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2.35 сая тун Pfizer/Biontech вакцины зургаан удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна. 

Дараагийн ээлжийн 132,210 тун вакцин энэ сарын 28-нд /2021.07.28/ ирнэ.

Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны гурав болон дөрөвдүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэнэ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн Ковидын эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн бөгөөд нийт хүн амын 57.2% нь вакциндаа бүрэн хамрагджээ.