Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.07.22 10:02
19258
ДОРНОД АЙМГИЙН ШТС-ЫН АГУУЛАХ САВНААС ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Дорнод аймгийн Хэрлэн сумын гурав дугаар багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т/  Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 08.50 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08.57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулан "Петровис" компаниас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Петровис компанийн мэдэлд байдаг сав биш, социализмын үед улсад ашиглаж байгаад одоо ашиглахаа байсан гэжээ.