Орон нутаг
2021.07.22 15:07
5979
"Орхон" гол үерлэсэний улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

May be an image of lake and nature

Долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Орхон гол ерийн түвшнээс 19 сантметр даван үерлэж, өмнөх өдрөөс 44 сантметр нэмэгдсэн байна. Мөн Бат-Өлзий сумын орчим аюулын түвшнээс 113 сантметрээр даван эргээ хальсан талаар Хархорин сумын онцгой байдлын хэлтсээс мэдэгдлээ.

Сумын онцгой байдлын 25 алба хаагчид долдугаар сарын 21-ний өдрийн 23.00 цагаас 22-ны өдрийн 07.00 цагийн байдлаар дөрвөн техник хэрэгсэлтэй ажиллаж 15 тээврийн хэрэгсэл, 55 иргэний амийг авран хамгаалаад байсан бол сүүлийн мэдээллээр дахин 39 хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн бол өнөөдөр /2021.07.22/ өглөөний байдлаар Орхон голын усны түвшин үерийн аюултай түвшнээс дээш 222 сантметр байна. 

/Гэрэл зургийг: Баагий Ах фэйсбүүк хуудаснаас/

May be an image of body of water and nature

May be an image of nature