Гадаад мэдээ
2021.07.23 12:33
5652
Хятадын тал байр сууриа илэрхийлэв

Хятад улс байр сууриа тодорхойлжээ_fororder__119532253_068726486

07-р сарын 22-ны өглөө Төрийн Зөвлөлийн Мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, коронавирусын эх үүсвэрийг шалгах асуудлын тухай танилцуулжээ.

Хэвлэлийн бага хурал дээр олон мэргэжилтэн Үхань P4 лабораторид ямар ч алдагдал гараагүй, вирус нэвтрүүлэх магадлал тун бага гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас дэвшүүлсэн Хятадад хийх хоёр дахь шатны эх үүсвэрийг шалгах ажиллагааг Хятад улс хүлээн авахгүй гэжээ.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны орлогч дарга Зэн Ишинь хэвлэлийн бага хурал дээр лабораторид вирус нэвтрүүлэх гэдэг нь туйлын боломжгүй зүйл гэдгийг онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, олон мэргэжилтэн гүнзгий судалгаа хийсний дараа коронавирус нь зохиомлоор өөрчлөгдсөн ул мөр огт байхгүй болохыг тогтоосон юм.

Генетикийн инженерчлэл хийдэг эрдэм шинжилгээний судлаачид зохиомлоор өөрчлөх шаардлагатай вирусын ул мөр заавал байх болно гэдгийг мэддэг. Ийм ул мөргүй тул зохиомол вирус үүсэх боломжийг үндсээр нь үгүйсгэсэн байна гэжээ.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн Үханы биоаюулгүй байдлын үндэсний лабораторийн захирал Юань Жимин хэлэхдээ, био аюулгүй байдал, хамгаалалтыг дээд зэргээр хангасан лабораторийн хувьд Үханы P4 лаборатори 2018 онд ашиглалтад албан ёсоор орсноос хойш хэзээ ч өвчин үүсгэгч алдагдаж, хүн халдвар авсан хэрэг гарч байгаагүй гэжээ.

Энэ оны 1-р сард ДЭМБ-ын олон улсын мэргэжилтэн болон Хятад улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан шинжээчдийн баг Хятадад 28 хоногийн хамтарсан судалгаа хийсэн аж.