Б.Нарангоо
Ерөнхий редактор
Спорт
2021.07.24 10:06
2645
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН АНХНЫ ХОЖЛЫГ Б.БОЛОР-ЭРДЭНЭ АВЧИРЛАА

Ширээний теннисний э мэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ анхны хожлоо авлаа.Б.Болор-Эрдэнэ 2002 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн бөгөөд 18 настай. Манай ширээний теннисчид анх удаа олимпод оролцож байна. Олимпын наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр Монголын баг тамирчид 3х3 сагсан бөмбөг, жүдо, буудлага, бокс, ширээний теннис гэсэн таван төрөлд өрсөлдөнө.