Б.Нарангоо
Ерөнхий редактор
Спорт
2021.07.24 12:36
12882
Жүдо: МУГТ М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө 16.25 цагт барилдана

МУГТ М.Уранцэцэг шөвгийн наймын шатанд Израилийн Шира Ришонитай барилдаж, давлаа. М.Уранчимэг өмнө нь Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо. Ингэснээр тэрбээр хагас шигшээд үлдэж, мөнгөн медалийн төлөө өөрийн жингийн шилдэг бөхчүүдийн нэг Косовогийн Дистриа Красникитай таарч байна. Тэдний хоорондын харьцаа 2:2 байгаа юм.Медалийн төлөөх барилдаанууд 16 цагаас эхлэх бөгөөд Урнаа дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.   


Тэрээр Гоц мөргөж шөвгийн 16-д шалгарсан бол,  Чилийн Чилийн Мари Де Варгасыг ялж, шөвгийн наймд шалгарсан юм.