Б.Нарангоо
Ерөнхий редактор
Спорт
2021.07.24 13:45
8208
БУУДЛАГЫН ТӨРӨЛД Э.ДАВААХҮҮ ФИНАЛД ШАЛГАРАХАД ГАНЦХАН ОНОО ДУТЛАА
Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12-р байрт шалгарлаа. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авсан бол сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм.
Энэ төрөлд Энэтхэгийн Ч.Саураб (586), БНХАУ-ын Жан Боуэн (586), Германы К.Реитц (584), Украины П.Коростилов (581), Ираны Ж.Фороу (580), БНСУ-ын М.Ким (579), БНХАУ-ын Пан Вэй (578), Сербийн Д.Микеч (578) нар финалд шалгарав.
Анхны олимпдоо онч сорьж буй залуу тамирчин Э.Даваахүүгийн хувьд эхний хэдэн буудлагаа сайн хийсэн бол финалд шалгарах бүрэн боломжтой байсан ч ийнхүү нэг оноо дутан урьдчилсан шатнаас хасагдлаа.