Б.Нарангоо
Ерөнхий редактор
Спорт
2021.07.24 14:12
6041
128 бөхийн барилдааныг задгай талбайд хийх шийдвэрийг УОК гаргалаа

Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсөн. Энэ дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Морин спорт уяачдын холбоо,  Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээн зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд УОК, ЗГ-т тус тус хүргүүлсэн.

УОК-ын 2021 оны долдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “… цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах…” шийдвэрийг гаргалаа гэж МҮБХ-ноос мэдээллээ.