Спорт
2021.07.25 09:47
1289
Токио 2020: Өнөөдрийн тэмцээн уралдааны ХУВААРЬ

Токио-2020 олимпын наадамд манай улсын баг тамирчид өчигдрийн тэмцээн уралдаанд амжиллтай оролцож, эхлүүлсэн. Дэлхийн аварга М.Уранцэцэг олимпын медальтан болж хүрэл медалийг энгэртээ зүүсэн бахдам амжилтыг гаргасан сайхан үйл явдал боллоо. 

Тэгвэл өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр манай жүдо, эмэгтэй болон эрэгтэй бокс, буудлага зэрэг төрлийн тамирчид тэмцээн уралдаанаа хийнэ.

  • 07:30 - Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат - UBS, SBN, VTV
  • 09:15. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Япон - NTV, TV8, TM
  • 10:00. Жүдо - Эмэгтэй 52 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Л.Сосорбарам) - EDU, STAR, TV9
  • 10:00. Жүдо - Эрэгтэй 66 кг (Ё.Басхүү) - EDU, STAR, TV9
  • 10:15. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар буу - Финал - UBS, SBN, VTV
  • 13:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Орос - NTV, TV8, TM
  • 13:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хоёрдугаар тойрог - NTV, TV8, TM
  • 16:00. Жүдо - Эмэгтэй 52 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд - EDU, STAR, TV9
  • 17:18. Бокс - Эрэгтэй 63 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (Б.Чинзориг) - NTV, TV8, TM