Спорт
2021.07.25 09:55
2411
Ц.АНУДАРЬ ШИГШЭЭ 8-Д ШАЛГАРАХАД ГАНЦ ОНОО ДУТАЖ, О.ГҮНДЭГМАА 568 ОНООГООР 30-Р БАЙРТ ЖАГСЛАА


Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ шатанд 53 тамирчин онч сорьсны дотор Монголын хоёр мэргэн бууч байв. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдсөөр шилдэг 8-д шалгарахад ганц оноо дутан есдүгээр байрт жагслаа. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авч чадлаа. 

Харин 7 дахь олимпдоо онч сорьж буй О.Гүндэгмаа энэ дасгалд 568 оноогоор 30-р байрт жагслаа. Түүний хувьд 30-ны баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд онч сорино.