Спорт
2021.07.25 10:03
9254
Монголын сагсчин охид олимпийн наадмын гурав дахь тоглолтоо Японы эсрэг хийж 19:10-аар дийлдэв


Өнөөдөр /2021.07.25/ Монголын сагсчин охид олимпийн наадмын гурав дахь тоглолтоо Японы эсрэг хийж, манай охид чамлахааргүй өрсөлдөж, 19:10-аар дийлдэв. Тоглогч Б.Солонго, Э.Чимэддолгор нар гурван оноо авсан бол О.Хулан, М.Цэрэнлхам нар тус бүр хоёр оноо авлаа. 

Сагсан бөмбөгөөр өрсөлдөж байгаа манай охид 13.00 цагаас энэ тэмцээнд ОХУ-ын эсрэг тоглоно.