Спорт
2021.07.25 12:44
8678
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Л.УНДРАЛБАТЫН ТОЛГОЙ ҮНЭД ХҮРЧ БАЙНА


Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат буудлага спортын ертөнцөд хаана ч үнэ хүрэх толгой гэдгийг бүгд мэднэ.
Гадаадын олон ч орон түүнийг урьж, топ тамирчин бэлддэг арга туршлагаас нь суралцахыг хүсч, амлаагүй бай шагнал, санал болгоогүй гэрээ хэлэлцээр бараг байхгүй гэхэд болно.

Тэгвэл “Токио-2020” олимпийн үеэр Ундралбатын толгойн үнэ улам нэмэгдлээ. Тэрээр наадмын гоёлоо “өмссөн” гавьяатын толгойн зургийг авах, түүнээс нэрийг нь асуух гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдийн оочер ер тасрах шинжгүй байна.

Олимпийн таван цагариг, Алтан соёмбын дүрстэй түүний үсний өвөрмөц дэгжин засалт түмний харааг өөрийн эрхгүй булааж байгааг "Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Токиогоос мэдээллээ. 

Эх сурвалж: МҮОХ