Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.07.26 13:37
6804
Б.Бат-Эрдэнэ: "Тайгам Алтай ХХК"-д Татвар, Гааль, Мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалтыг оруулна
Тайгам Алтай ХХК нь 2018 онд байрны захиалга авсан ч одоо болтол ашиглалтад ороогүй байгааггас болж захиалга өгсөн иргэд хохирсоор байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ тус асуудлаар мэдээлэл өглөө. 
 
Б.Бат-Эрдэнэ: "Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зөвхөн гэрээний алданги 0,01% гэж ярихгүй. Ашиглалтанд орох байсан 2020.06 сараас хойшхи буюу 1 жил гаран байр түрээсэлж амьдарсан, банк болон банк бусаас зээл авч илүү төлсөн хүү төлбөрийн асуудлуудыг анхаарч "Тайгам Алтай ХХК"-иар учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хөндөж байна.
Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас ЗӨВ хэмээн дэмжиж байна.
 
Тус компанид Татвар, Гааль, Мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалтыг оруулна. Мөн шалгалтын комисст хохирогчдын төлөөллийг оролцуулна.
Цаашдаа барилгын компаниудын гэрээлсэн хугацаандаа оруулаагүй иргэд, хэрэглэгчдийг хохироосон хохирлыг гэрээний үнийн дүнгээс гадна учирсан бодит хохирлоор хэмждэг байх системийг бүрдүүлэх, м2 тутамд гардаг зөрүүг арилгах, зөрчил арилгахгүй компаниудын зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авч ажиллах шаардлагатай. Ингэж байж хариуцлага тогтоно."