Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.07.26 16:10
2790
2100 ГАРУЙ КМ ГҮЙСЭН Э.ДАВААЖАМЦЫГ АЙМГИЙНХ НЬ УДИРДЛАГУУУД 2 ӨРӨӨ БАЙРААР ШАГНАЖЭЭ

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймагтаа эргэн очжээ.

Түүнийг аймгийнх нь удирдлагууд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ихэд хүндэьгэлиэйгээр хүлээн авч Э.Даваажамцын гэр бүлийг хоёр өрөө байраар шагнаж, хамт явсан багийн гишүүд тус бүрд 1,000,000 төгрөгийн урамшуулал олгожээ. Мөн Зэвсэгт хүчний 123-р ангийн зүгээс 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн байна.