Нийгэм
2021.07.27 08:24
1346
Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна


Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баянцагаан багийн “Шанд” гэдэг газар долдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагийн орчим хоёр хүн мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин 18 настай эмэгтэй Н болон 11 настай эмэгтэй А нарыг эрэн хайх ажиллагааг өчигдөр /2021.07.26/ өдрийн 01:00 цагаас эхлүүлээд байна.