Нийгэм
2021.07.27 13:51
1120
Хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож байна

Замын-Үүд сумын Онцгой комисс, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүдийн салбар болон тус орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Борхойн тал”, “Сайн үйлс”, “Эвийн-Үүд хамтын жолоо” тээвэрчдийн холбоотой ажлын уулзалтуудыг зохион байгуулан Замын-Үүд сумыг эрүүл, халдварын эрсдэлгүй бүс болгох, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн эргэлтийг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж байна.  

Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт ачааны автомашины бөөгнөрөлийг багасгах, жолооч нарыг халдвар хамгаалалын дэглэм сахиулах, автомашинд техник үйлчилгээ хийх боломжийг хангах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, хил нэвтрэхээс 72 цагийн өмнө жолооч нарт мэдэгдэж байхаар нэгдсэн бүртгэлийн системийн арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн БНХАУ-ын Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах 100 жолоочийг сонгон, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, халдвар хамгаалалын дэглэмийг  сахиулж, жолооч нэг бүрийн биеийн байдлыг хянах хуудас гарган, 7 хоногт 2 удаа ПГУ-ын шинжилгээ авч, тусгаарлалтын арга хэмжээг авч байна.