“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн боксын 57 кг-ын жинд өрсөлдөж буй Э.Цэндбаатар өнөөдөр /2021.07.28/ Вьетнамын тамирчин Нгуен Ван Дуонгтой 18:00 цагаас тулалдана.
Э.Цэндбаатар уг тоглолтоор ялалт байгуулбал ОХУ-ын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз нарын ялсантай дараагийн тойрогт өрсөлдөнө.