Засгийн газар
2021.07.28 13:06
1564
Ч.БОЛОРТУЯА: 10 их наяд цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 280 мянган ажлын байрыг хадгалж чадсан

Засгийн газрын өнөөдрийн /2021.07.28/ хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна. 

Манай улс нийт хүн амын 60%-ийг коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамруулаад байна. Хүүхдүүдийг бүрэн вакцинжуулж дууссанаар нийт хүн амын 70 орчим хувьд хүрэх тооцоолол гарч байгааг мэдээллээ.
Сүүлийн үед дэлхийн олон оронд делта вирусийн тархалт, өвчлөл өндөр байгаа учраас ЭМЯ, УОК иргэдийг халдвар, хамгааллын дэглэмээ сайтар барихыг уриаллаа. 
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 280 мянган ажлын байрыг хадгалж чадсаныг Сангийн яамнаас мэдээлснийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. 
Мөн тэрээр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, энэ хүрээнд хил гаалийн ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулах, нүүрсний гарцыг нэмэгдүүлэх зэрэг Монголын талаас тавьсан бүх саналуудад БНХАУ-ын тал нааштай хариу өгсөн" гэв.
 
Замын-Үүдийн хилийн боомтын гарах чиглэлд 110 машин гарч буй бөгөөд үүнээс 100 авто машин ачаагүй, нүүрстэй 10 машин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.