Спорт
2021.07.28 13:16
2399
БОКС, ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙХЭН НУТАГ БУЦЛАА
May be an image of 4 people, people standing and indoor
"Токио - 2020" олимпын наадамд уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор буцах журмын дагуу ширээний теннисний Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксын Б.Чинзориг нар өнөөдөр /2021.07.28/  нутаг буцлаа.
Харин зөрөөд манай улсын тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчин зэрэг 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиод очиж байгаа. Чөлөөтийнхөн наймдугаар сарын 1-нээс олимпийн дэвжээнд өрсөлдөж эхэлнэ.
May be an image of 14 people and people standing