Засгийн газар
2021.07.28 13:57
3424
ЭМЯ-аас 8-р сард багтаж зорилтот бүлэгт хандсан 3 тунгийн вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

Засгийн газрын өнөөдрийн /2021.07.28/ хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинжуулалт хүртээмжгүй байгагаас вакцины гурав дах тунг зөвлөөгүй байна. ЭМЯ-наас өгсөн өнөөдрийн мэдээллээр наймдугаар сард багтаж зорилтот бүлэгт хандсан гурав тунгийн вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөг танилцуулсан. Гэхдээ Засгийн газар, УОК-оос энэ талаар  шийдвэр гараагүй, төлөвлөлт, судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн гэдгийг мэдээллээ.