Монголын Мэдээгүйжүүлэгч Эмч нарын нийгэмлэг, Австралийн Мэдээгүйжүүлэгч Эмч нарын нийгэмлэг, Завхан аймгийн эрүүл мэндийн газар хамтран энэ сарын 23-25-ны өдрүүдэд Завхан аймагт “Анхан шатны яаралтай тусламж” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтанд сумын болон түргэн тусламжийн 28 эмч хамрагдаж хамгийн элбэг тохиолддог эмгэгүүдийн үед үзүүлэх яаралтай тусламжийн талаарх онолын мэдлэгээ нэмэгдүүлж, ур чадвараа сайжруулах дадлага ажлуудыг хийжээ.