m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.27 06:42
335
Сормуусны будаг сонгоход тань

Сормуусаараа над руу дохих шиг... санаа сэтгэлээс минь сарнихгүйнээ бүсгүй минь...Тиймээ өтгөн сайхан сормуус ч яг л энэ мэдрэмжийг төрүүлдэг шүү. Урин дуудсан, ихэмсэг харцтай болоход чинь сормуусны будаг чухал нөлөө үзүүлдэг.

Diorshow Black Out Mascara
Түрхэн зуурт уртасгадаг өтгөн будагтай. Том сойз нь өтгөн, нүдийг тодруулж харагдуулдаг.

Givenchy Phenomen’Eyes Mascara
Энэ сормуусны будгийн багс нь гол үүрэгтэй. Том багстай будагны хүрч чадаагүй газруудад хүрнэ мөн дэрвийлгэгч ашиглахгүйгээр гайхалтай дэрвийлгэдэг ид шидтэй. Дээр нь мэдээж уртасгана, өтгөрүүлнэ.

Yves Saint Laurent Exaggerated Lashes
Алтлаг ганган гадаргуутай, усны хамгаалалттайгаас гадна маш сайн уртасгадаг. Уртаашаа мушгирсан багс нь уртасгахын хамтаар дэрвийлгэнэ.

Lancome Hypnose Doll Lashes
Энэ сормуусны будаг нь өтгөрүүлж уртасгахаас гадна унжуу сормуусыг өргөж өгдөгөөрөө онцлогтой.

Lancome Cils Booster XL
Үнэхээр богино сормуустай бол энэ чамд тусална. Энгийн сормуусны будгуудтай харьцуулахад доод сормуусыг будахад их тохиромжтой. Е витамин агуулдаг учир сормуусыг хамгаалж өнгийг сэргээдэг.

Maybelline Falsies Flared
Дугуйрсан багс нь сормуусыг бүхэлд нь дагаж анхны удаагийн түрхэлтээр үр дүн нь мэдрэгдэнэ