"Токио 2020" олимпын наадамд өнөөдөр /2021.08.02/ Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.
Эхний цагийн хуваарь /07.30 цагт/ эрэгтэй гар бууны 25 метрийн Олимпын хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөж сүүлийн 30 сумандаа 282 оноо авснаар нийлбэр дүнгээр 565 оноотой болж, 23-т бичигдлээ. Тэрээр, өчигдөр 30 сумандаа 283 оноо аваад байсан.