Эрүүл мэнд
2021.08.02 11:13
1604
Шинээр 1063 тохиолдол бүртгэгдэж, 3 иргэн нас барлаа

ЭМЯ-аас коронавирус халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэж байна. /2021.08.02/

Орон нутагт 780, Улаанбаатарт 283 тохиолдол бүртгэгдээд байгаа бол өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 1793 хүүхэд, 488 жирэмсэн эх байна. 

Өнгөрсөн 24 цагт шинээр 1063 тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 166210 болж, сүүлийн 24 цагт 3 хүн уг өвчний улмаас нас барснаар нийт нас баралт 823 болсон харамсалтай мэдээ байна. 

Өнгөрсөн 24 цагт 1957 иргэн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарлаа. Нас баралтын шалтгааны 68.6 хувийг зүрх судасны өвчинтэй хүн эзэлж байна. 

May be an image of text