Спорт
2021.08.02 12:29
1923
С.Батцэцэг дахин ялалт байгуулж, медалийн төлөө барилдана

Токио 2020 олимпын наадмын чөлөөт бөхийн Эмэгтэй 68 кг-ийн жинд МУГТ С.Батцэцэг Франц улсын тамирчин Кумба Ларрокитой өнөөдөр 10.58 цагт барилдаж, эхний үед 3 оноогоор ялагдаж, торгуультай байсан ч эцсийн мөчид бүхэл оноо авч, 21 секунд дутуу байхад цэвэр даралтаар яллаа. Тэрээр ахин дараагийн тулалдаанд ОХУ-ын бөх Ханум Велиеватай барилдаж 8:5-аар ялалт байгуулж, шөвгийн дөрөвт үлдэж, медалийн төлөө тулалдахаар боллоо.