Монгол улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг өнөөдөр "Токио 2020" олимпын наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө барилдана. Тэрээр Нигерийн бөх Блэссинг Обородудутай оноолт таарч, 7:2 онооны харьцаагаар ялагдсан бол өнөөдөр /2021.08.03/ Азербайжаны Э.Манолова /ДАШТ-ий хүрэл медальт/, Кыргызстаны М.Жуманазарова /Азийн наадмын мөнгөн медальт/ нарын ялсантай үзнэ.