Спорт
2021.08.05 10:20
1091
Б.ХОНГОРЗУЛ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨ ОРОЙ БАРИЛДАНА

 May be an image of 7 people and indoor

Залуу тамирчин Б.Хонгорзул анхны олимпийн наадамдаа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр, дагах барилдаанд Гвиней улсын бөх Ф.Камараг 10:0-ээр буулгаж авсан.  Барилдааны эхэнд өрсөлдөгч нь манай бөхийг дэвжээнээс гаргах гээд түрж хөөхөд нь дагуулж шидэн бүхэл дөрвөн оноо авч, крест эргүүлэн оноо түүсээр онооны зөрүүг 10 болгож, цэвэр ялалт байгууллаа.

Тэгвэл манай улсын тамирчин Б.Хонгорзул 19.55 цагаас олимпийн аварга АНУ-ын Х.Мароулистай хүрэл медалийн төлөө барилдана.