Коронавируст халдварын үед бэлэн байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад сайн дураар ажиллах хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 79970101-(5) дугаарт ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд холбогдож бүртгүүлнэ үү.
Коронавируст халдварын улаан бүсэд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 13,016 хүн ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 8,485 /2021.08.10/ өдрийн байдлаар хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна.