Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Нийгэм
2021.08.13 13:22
21062
МҮИС 21 аймагт шинээр элсэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгнө

Монголын хамгийн том Монголын Үндэсний Их Сургуулийн мэргэжлүүд эрэлт ихтэй байгаатай холбогдуулан 21 аймагт шинээр элсэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх комисс илгээлээ.

Сонирхож буй мэргэжлийн талаар мэргэжлийн багш нараас заавар зөвлөгөө авах мөн биечилсэн бүртгэл хийлгэх боломжийг сурагчид та бүхэнд олгож байна. Сурагчдын хүсэлтээр явагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь 2021 оны наймдугаар сарын 16-25-ныг хүртэл аймаг бүрд явагдана.