Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзах үеэр нийт ард түмнээс уучлалт гуйлаа. Тэрбээр: Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нартай холбоотой болон тодорхойгүй байсан бүх асуудал дээр Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж уучлалт гуйж байна. Ерөнхий сайдын хувьд өөрөөс шалтгаалах бүх зүйлийг дайчлан, улс орныхоо эдийн засгийг сэргээх тал дээр анхаарч ажиллана. Асуудалд тулга тойрсон байдлаар бус, алсыг харсан төлөвлөгөөтэй хандаж ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэг цонхоор харж, нэгдмэл байр суурьтай байгааг хэлэх нь зүйтэй хэмээсэн юм.
Энэ үеэр АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран "Ерөнхий сайд та гадаадын хөрөнгө оруулалтын оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар та тусгасан. Энэ ажил их чухал гэж бодож байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтын хуульд тусгасан байгаа хязгаарлалтуудыг хөнгөлж өгөх нь зүйтэй гэж байгаа. Мөн эн тэргүүнд хөрөнгө оруулалт татах чухал салбарууд дээр хөрөнгө оруулалт татах. Энэ хүрээнд Засгийн газрын зарласан 100 хөрөнгө оруулалтын төсөл их чухал. Энэ ажлууд дээр хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна. Манай байгууллага энэ чиглэлд Монгол улсын Засгийн газар, Сангийн яам болон бусад газруудтай хамтарч ажиллахад бэлэн байна" гэлээ. ОУВС-ийн суурин төлөөлөгч Юн Сок Хён "Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх шинэ хуулийн төсөл өргөн барих гэж байгаа маш чухал гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. Үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг урагшуулахын тулд таны анхаарлыг 2 зүйлд татах гэсэн юм. Энэ хүрээнд төрийн хөрөнгө оруулалтын менежмент ялангуяа зарцуулалтыг сайн хянах нь чухал" гэв. Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жон Паксал Нгуесса Нганоу "Би Монгол улсын ЗГ-т баяр хүргэмээр байна Ерөнхий сайд илтгэлдээ дурьдсан. Хэрвээ вакцинуулалтын хөтөлбөр, эдийн засгаа сэргээх хөтөлбөр хэрэгжүүлэээгүй бол эдийн засаг ямар байх вэ гэдэг нь Ерөнхий сайдын илтгэлд маш ойлгомжтой байна. Өөөрөр хэлбэл эдийн засгаа сэргээх хөтөлбөр хэрэгжүүлснээр ядуурлыг бууруулж чадсан байна. Монгол улсын ЗГ-тай дэлхийн банк хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ.