Орон нутаг
2021.08.18 10:13
1398
Архангай аймгийн Засаг даргаар М.Батжаргал 60.5 хувийн саналаар томилогдлоо

Өчигдөр /2021.08.17/Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, Архангай аймгийн Засаг даргаар М.Батжаргалыг 60.5 хувийн саналаар дэмжиж, томиллоо.

Архангай аймгийн Засаг дарга асан Д.Золжаргалыг өнгөрсөн сард хууль бусаар огцруулсан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байсныг ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбат: "АН-ын бүлгээс Д.Золжаргалыг огцруулах санал гаргаагүй. Гэхдээ АН-ын хоёр төлөөлөгч МАН-тай нэгдэж, Засаг даргыг огцруулах гарын үсэг зурсан байсан. Шалтгааныг сайн мэдэхгүй" гэх тайлбарыг өгч байсан.