
НМХГ-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж байна. /2021.08.18/
1. 2021 оны ЭЕШ-ын үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт
2. 2021-2022 оны Хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт
3. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
4. Барилга угсралтын ААН-үүдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээллээ.
СӨБ 226 байгууллага, ЕБС 144, мэргэжил сургалтын 6 байгууллага, дээд боловсролын 25 байгууллага, хүнсний хангамжийн 5 төв буюу нийт 406 байгууллагыг хамруулаад байгаа бол 2012-2020 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан доорх зөвлөмжийг хүргүүлж байна.
- Удирдлага нь сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдлыг хангуулах
- Хичээл эхлэхээс өмнө мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх
- Хэрэв багш, ажилтан, оюутан, сурагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн бол харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэлх хугацаанд түр тусгаарлах өрөөнд байлгах
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний тодотгол хийж бэлэг байдлыг хангах,
- Анги танхим, сургалтын дадлагын газар болон хоолны газарт сандал хоорондын зай 1,5м байхаар нэг ангид 20-иос илүүгүй суралцагч байх, дотуур байрны оронд ногдох талбай 4м.кв-аас багагүй, ор хоорондын зай 1,5м байх
- Боловсролын сургалтын байгууллагууд бөөгнөрөл үүсгэхгүй, орох гарах хаалгыг тус тусад нь байхаар, боломжгүй тохиолдолд хөдөлгөөний зохицуулалт хийх
- ЕБС-ийн 1-5-р ангийн багш, цэцэрлэгийн болон өдөр өнжүүлэх бүлгийн багш, хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах